menu

Monday, December 15, 2014

Англи хэлний дидактик хичээлийн бие даалт (хөрвөх анги) YIII улирал

                                        Оюутны бие даан хийх ажил

1.     Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн бүх хувилбаруудыг хэрхэн заах арга зүйг эзэмшсэн байх.
2.     Б.Мөнхцоож “Effective activities in English class УБ., 2014. Ц.Сэлэнгээ “Завгүй багшийн 100 дасгал” номуудыг уншиж судлан ямар аргыг ямар хичээлд, хичээлийн аль үе шатанд хэрэглэж болох талаар тэмдэглэл бичиж баяжуулалт хийх.
3.     Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн 2 хувилбар боловсруулах.

Шалгах арга 
1.     Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн бүх хувилбаруудыг хэрхэн заах арга зүйн талаар тайлбарлуулах. 
2.     Англи хэлний хичээлд хэрэглэгдэх бүтээлч аргуудын талаар бичсэн тэмдэглэлийг үзэж хянах, тэдгээрийг хэрхэн яаж хэрэглэх талаар өөрийн дүгнэлтийг яриулах.
3.     Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн 2 хувилбарын боловсруулалтыг үзэх, яриулах.
4.     Тест, түүний ангилал, тест зохиох аргачлалын талаар ярилцаж санаа бодлоо солилцох
5.     Боловсруулсан даалгавар, тестээ бусаддаа танилцуулах, багшийн болон хамт олны зөвлөгөөг тусгаж засч сайжруулсныг дүгнэх

Шалгуур үзүүлэлтүүд

·         Англи хэлний хичээлд хэрэглэгдэх бүтээлч аргуудыг хэрхэн яаж хэрэглэх мэдэж түүнийгээ ойлгомжтой тайлбарлан ярьж чадаж байгаа эсэх
·         Ном хэрэглэгдэхүүнийг уншиж судлан өөрөө бүтээлчээр эрэлхийлж баяжилт хийсэн эсэх
·         Тест, түүний ангилал, тест зохиох аргачлалын талаар онолын мэдлэгээ хэрэглэх чадвар
·         Тестийг агуулгын хувьд бүрэн дүүрэн алдаагүй хийсэн эсэх
·         Даалгаврыг хугацаандаа чанартай хийсэн эсэх
 


No comments:

Post a Comment