menu

Monday, December 15, 2014

Англи хэлний дидактик хичээлийн бие даалт

                                                                                                               Оюутны бие даан хийх ажил

1.     6-12-р ангийн англи хэлний хичээлийн сурах бичгийн агуулга, англи хэлний боловсролын стандартыг судлах
2.     Ээлжит хичээлийн төлөвлөлт боловсруулах
3.     Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах
4.     Хичээлд хэрэглэх үзүүлэнгийн загвар зохиох
5.     Мини хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх
6.     Мэргэжлийн сургалтын ажиглах, турших дадлагад анализ хийж эсээ бичих
7.     Сурагчдыг бүлэг сэдвээр үнэлэх тестийн сан хийх
8.     Англи хэлний үнэлгээний стандартын дагуу ай тус бүрээр сурагчдыг үнэлэх даалгавар боловсруулах 
9.     Хичээлээс гадуур зохион байгуулах ажлын олон хувилбаруудыг уншиж судлах өөрийн хувилбаруудыг гаргах
     
Даалгавар 1. 6-12-р ангийн англи хэлний хичээлийн сурах бичгийн агуулга, англи хэлний боловсролын стандартыг судлах.
Гүйцэтгэх арга
1.     А. Англи хэлний боловсролын стандартын зорилго, зориулалт, бүтцийг тодорхойлж, агуулгын стандарт, үнэлгээний стандартын харилцан хамаарлыг тайлбарлах, англи хэлний боловсролын стандартын нэр томьёог тайлбарлах.   
Б. Сурах бичигт ажиглалт хийхдээ 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн хамтран ажиллана.
Сурах бичигт анализ хийхдээ анхаарах зүйл:
-   Өмнө хэрэглэж байсан сурах бичгийн агуулгаас ялгаатай талыг ажиглан тэмдэглэл хөтлөх, англи хэлний  боловсролын үндсэн зорилгод нийцэж байгаа эсэхийг тодруулах
-       Сурагчийн цогц чадамжийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн дасгал даалгаврыг боловсруулсан эсэх, дасгал ажил нь сурагчдын бие даасан үйл ажиллагааг хангасан сэдэл тэмүүлэлтэй эсэхэд  анхаар
-       Англи хэлний боловсролын 4 айн хүрээнд эхүүдийг оновчтой сонгосон эсэх
-       Бусад шинжлэх ухааны мэдээлэлтэй агуулга, арга зүйн хувьд интеграциласан холбоо байгаа эсэх
-       Орчин үеийн үнэлгээний арга, хэлбэр, хувилбарыг тусгасан эсэх
Шалгах арга 
1.     Англи хэлний боловсролын стандартын тухай бичсэн тэмдэглэлийг үзэж хянан, аман хэлбэрээр шүүлэг авна.
2.     Багийн гишүүд сурах бичигт хийсэн ажиглалт түүнээс гарсан дүгнэлтийн талаар хамтран илтгэл бичиж бусад багтаа тайлагнана.
Үнэлгээ
Багш оюутныг үнэлэхдээ англи хэлний стандартын тухай хэр мэдэж байгаа эсэх (бүтцийн өмнөх), өөрийн санаа бодлоо тусган ойлгомжтой ярьж чадаж байгаа эсэх (дан бүтэцтэй), англи хэлний хичээлийг удирдан зохион байгуулахдаа стандартын зорилгод нийцүүлж чадаж байгаа эсэх (давхар бүтэцтэй болон учир шалтгаант), сурах бичгийн болон стандартын талаар өөрийн төсөөлөл бодол санааг дүгнэж үнэлгээ өгөх чадвар болон англи хэлний ерөнхий чадвар ахиж байгаа эсэх (хийсвэрлэн сэтгэх) зэргийг харгалзан дүгнэнэ.
Хугацаа 1-р улирлын 8 дахь долоо хоног
Даалгавар 2
     Ээлжит хичээлийн төлөвлөлт, нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах.
      Гүйцэтгэх арга
1.      Сурах бичгүүдээс тодорхой сэдвийг сонгон авч багаар ажиллана. Агуулгын стандартын хүрээнд сурагчдын суралцахуйн үндсэн үйл ажиллагаан дээр тулгуурлан эзэмших чавдвар дадал,төлөвшил хандлагыг бүрэн тусгасан байх
2.     Заах сэдэвтэйгээ холбоотойгоор англи хэлний хэл зүйн онолын талаар дэлгэрэнгүй бичиглэл хийсэн байх
3.     Тухайн сэдвийг заахад бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргыг хэрэглэж, танин мэдэхүйн үйл ажиллагааны төвшинд таарсан үйл ажиллагааны заавар, хэрэглэгдэхүүнийг багтаасан байх
4.        Үнэлгээний ямар хувилбарыг хэрэглэх гэж байгаатай уялдуулан үсгэн, дүрсэн, бичмэл зэрэг үнэлгээний хэрэглэгдэхүүнийг хийх                            
5.        Заах сэдэвтэйгээ холбоотой дараах хэрэглэгдэхүүнийг  хийж бэлдэх
·         Биет үзүүлэн \заах сэдвийн эхтэй холбоотой фото зураг, тарааж өгөх материал, газрын зураг, глобус\
·         Графикт үзүүлэн \схем, диаграмм, хүснэгт, бүдүүвч, загвар\
·         Техник хэрэгсэл\ дуу, шүлэг, найраглал, харилцан ярианы бичлэг, дүрст бичлэг\

Шалгуур үзүүлэлтүүд
1.     Хичээлийн зорилгоо хичээлийн хүрэх үр дүнтэй зөв уялдуулж, оновчтой тодорхойлсон эсэх
2.    Зорилгодоо хүрэх алхмууд буюу сурагчдын эзэмших мэдлэг, чадвар, дадал, төлөвших хандлагыг зөв тодорхойлсон эсэх
3.     Хичээл хоорондын уялдаа холбоог гаргасан эсэх
4.     Багшийн болон сурагчийн үйл ажиллагааг зөв төлөвлөсөн эсэх
5.     Баримжааны үе шатуудын дагуу хичээлийн үйл явцыг дэлгэрэнгүй төлөвлөсөн эсэх
6.     Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргыг хичээлийн хэрэглэгдэхүүнтэй холбон оновчтой сонгосон эсэх
7.  Мэдлэг чадварыг когнитив сэтгэл судлалын үүднээс танин мэдэхүйн болон мэдлэг эзэмшилтийн төвшинтэй уялдуулан үнэлж байгаа эсэх
8.     Цаг хугацааг оновчтой төлөвлөсөн эсэх

Шалгах арга 
1.     Баг бүр боловсруулсан ажлаа хамт олондоо, багшдаа тайлагнана.
2.  Өөрөө санаачилж хийсэн сургалтын дидактик материалаа танилцуулахдаа ямар зорилгоор, хэрхэн ашиглах аргыг зааж өгнө.
3.   Боловсруулсан нэгж хичээлийн хөтөлбөрийн дагуу анализ хийн ярилцаж сайшаалтай болон цаашид анхаарах, засч сайжруулах зүйлийн талаар тэмдэглэж авна.

Даалгавар 3. Мэргэжлийн сургалтын ажиглах, турших дадлагад анализ хийж эсээ бичих.
Эсээг үнэлэх шалгуур:
Өөрийн санаа бодлоо баримтаар иш татан зөв оновчтой тодорхойлсон эсэх
Баримт мэдээллийг зөв ангилж, сэдвийн дагуу гол ба гол бус мэдээллийг ялгаж чадсан байдал
Зөв бичгийн болон найруулгын алдаагүй бичсэн байх
Үнэлэлт дүгнэлтийг баримтад тулгуурлан зөв тодорхойлсон байдал

Даалгавар 4.  Сурагчдыг бүлэг сэдвээр үнэлэх даалгавар,тестийн сан хийх
Гүйцэтгэх арга
4-5 хүний бүрэлдэхүүнтэй багаар ажиллана.
1.     Тест, түүний ангилал, тест зохиох аргачлалтай танилцаж тэмдэглэл бичсэн байх
2.     Бүлэг сэдвийн даалгавар, тест боловсруулахдаа тухайн бүлгийн хэл зүйн онол, үгийн сангийн талаар сайтар судалж, ойлгож тэмдэглэл бичсэн байх
3.  Тест, даалгаврыг боловсруулахдаа англи хэлний үнэлгээний стандартын дагуу агуулгын 4 айг багтаасан байх
4.     Боловруулсан тест нь сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон, эзэмшсэн мэдлэг чадварыг бүхэллэг тогтолцоонд дүгнэлт хийхэд чиглэгдсэн  байх

Шалгуур үзүүлэлтүүд
1.     Даалгавар, тестийн зорилгыг зөв тодорхойлсон эсэх
2.     Үнэлгээний стандартын дагуу агуулгын 4 айг багтаасан эсэх
3.     Бүлэг сэдвийн агуулгыг бүрэн багтаасан эсэх
4.     Сурагчдын мэдлэг чадварыг нэгтгэн дүгнэх боломжтой хувилбарыг сонгож чадсан эсэх

Шалгах арга 
1.     Тест, түүний ангилал, тест зохиох аргачлалын талаар ярилцаж санаа бодлоо солилцох
2.     Боловсруулсан даалгавар, тестээ бусаддаа танилцуулах, багшийн болон хамт олны зөвлөгөөг тусгаж засч сайжруулах 





No comments:

Post a Comment