menu

Monday, December 15, 2014

Англи хэлний яриа бичгийн дадлага-4 хичээлийн бие даалт

                                     Оюутны бие даан хийх ажил /YII улирал/
1.     Бүлэг сэдвээс нэгийг сонгон дүгнэлт эсээ бичих
2.     “MM today” англи хэл дээрх 2 удаагийн мэдээг (30 минут) сонсч, тэмдэглэл хөтлөх, ярих.
Шалгах арга 
1.     Бүлэг сэдвээс нэгийг сонгон бичсэн эсээг шаардлагын дагуу үнэлнэ.
2.     Соссон мэдээгээ file-р багшид явуулж, бичсэн тэмдэглэлээ үзүүлэн ярих, өөрийн дүгнэлтээ хийх, багштай саналаа солилцох.
Шалгуур үзүүлэлтүүд  
1.     Эсээг үнэлэхдээ:
·         Өөрийн санаа бодлоо баримтаар иш татан зөв оновчтой тодорхойлсон эсэх
·         Баримт мэдээллийг зөв ангилж, сэдвийн дагуу гол ба гол бус мэдээллийг ялгаж чадсан байдал
·         Зөв бичгийн болон найруулгын алдаагүй бичсэн байх
·         Үнэлэлт дүгнэлтийг баримтад тулгуурлан зөв тодорхойлсон байдал зэргийг харгалзан үнэлнэ.
2.     Мэдээг үнэлэхдээ:
·         Мэдээг детальчлан ойлгосон эсэх
·         Мэдээний тэмдэглэлийн хэл найруулга, зөв бичих дүрмийн алдаа
·         Сонсч, үзсэн мэдээг ойлгомжтой ярих чадвар зэргийг харгалзан үнэлнэ. 

Оюутны бие даан хийх ажил /YIII улирал/
1.      CNN-ийн 2 удаагийн мэдээг мэдээг (60 минут) сонсч, тэмдэглэл хөтлөх, ярих
2.     Англи хэлний үгийн баялгаа мянгаас доошгүй үгээр нэмэгдүүлэх толь бичиг хөтлөх  
Шалгах арга 
1.     Сонссон мэдээгээ file-р багшид явуулж, бичсэн тэмдэглэлээ үзүүлэн ярих, өөрийн дүгнэлтээ хийх, багштай саналаа солилцох.
2.     Хөтөлсөн толь бичгийг үзэх, үгсийн орчуулга, утгыг асуух, өгүүлбэрт хэрэглэх чадварыг шалгах.
Шалгуур үзүүлэлтүүд  
1.     Мэдээг үнэлэхдээ:
·         Мэдээг бүрэн гүйцэд ойлгосон эсэх
·         Мэдээний тэмдэглэлийн хэл найруулга, зөв бичих дүрмийн алдаа
·         Сонсч, үзсэн мэдээг ойлгомжтой ярих чадвар зэргийг харгалзан үнэлнэ. 
2.     Толь бичгийг бүтээлчээр хөтөлж үгийн салаа утгыг бүрэн гүйцэд тэмдэглэж тэдгээрийг хэрэглэж чадаж байгаа эсэх
Даалгааврыг цаг хугацаандаа чанартай гүйцэтгэж байгаа эсэх     

No comments:

Post a Comment