menu

Monday, December 15, 2014

Англи хэлний яриа бичгийн дадлага-3 хичээлийн бие даалт (хөрвөх анги)

                                    Оюутны бие даан хийх ажил
Зорилго:
ü  Судалсан сэдвийн хүрээнд чөлөөтэй ярих, харилцан ярих дадал төлөвшүүлэх
ü  Хэлзүйн дүрмээ ашиглан тухайн зүйлийн гол утга санааг зөв, товч тодорхой илэрхийлж сурах
ü  Шинэ үгийн нөөцтэй болж оновчтой ашиглаж сурах
Гүйцэтгэх аргачлал
ü  Өгөгдсөн сэдвүүдийн шинэ үгсийг чээжээр хэлэх, бичих
ü  Эхээс өөрийн ойлгосон зүйлээ бичих
ü  Уншсан сэдвийн хүрээнд өөрийн үгээр ярих
ü  Зохиолыг  уншиж орчуулан асуултад хариулах, шинэ үгийн толь хөтлөх
ü  Бүлэг сэдвээс нэг сэдвийг сонгон эсээ бичих
Шалгуур үзүүлэлт
Дараах үзүүлэлтүүдийг харгалзан оюутны бичсэн рефератыг 1-30 хүртэлх оноогоор үнэлнэ.
ü  Даалгаврыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн байдал
ü  Ярих сэдвүүдийн утга санаа, товч тодорхой, оновчтой илэрхийлэх байдал
ü  Найруулан бичсэн байдал
ü  Өөрийн санаа бодлыг түгдрэлгүй чөлөөтэй илэрхийлэх байдал
ü  Үгийн дуудлага цэвэр, тод байх
Шалгах аргачлал
Оюутны бие даах ажлыг дараах хэлбэрээр шалгана.
ü  Улс орнуудын (Англи, Америк, Австрали, Орос, Хятад, Солонгос, Япон) соёлын ялгааны талаар яриулах
ü   Эхээс үг асууж зөв дуудаж, зөв орчуулж байгааг болон эхээс ойлгосон зүйлээ зөв найруулан  бичиж буйг шалгах
ü  Зохиолыг уншиж орчуулан асуултад хариулж, шинэ үгийн толь хөтөлсөн байдал
ü  Асуултыг ойлгож оновчтой зөв хариулж байгаа байдал
Эсээг үнэлэхдээ:
·         Өөрийн санаа бодлоо баримтаар иш татан зөв оновчтой тодорхойлсон эсэх
·         Баримт мэдээллийг зөв ангилж, сэдвийн дагуу гол ба гол бус мэдээллийг ялгаж чадсан байдал
·         Зөв бичгийн болон найруулгын алдаагүй бичсэн байх

·         Үнэлэлт дүгнэлтийг баримтад тулгуурлан зөв тодорхойлсон байдал зэргийг харгалзан үнэлнэ.

No comments:

Post a Comment