menu

Wednesday, November 5, 2014

“АНГЛИ ХЭЛНИЙ ДИДАКТИК” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ




·         Мэргэжлийн индекс  D 141200       
·         Хичээлийн код          meth 332
·         Кредит                        4 кр
·         Хамрах хүрээ                        Монгол англи хэлний 3-р ангид V, VI улиралд
·         Судлах цаг    192      лекц 32ц, семинар 64ц, бие даалт 96ц
·         Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр
§  Сургалтын өмнөх:     Англи хэлний хэл зүй-1,2 англи хэлний яриа бичгийн дадлага-1,2
§  Сургалтын дараах:   англи хэлний яриа бичгийн дадлага-4 англи монгол зэрэгцүүлсэн хэл зүй
o   Хэвтээ тэнхлэгээр  
      монгол хэлний дидактик, англи хэлний  хэл зүй-3, орчуулгын онол            дадлага
Хичээлийн зорилго:  Англи хэлний хичээлийн үе шатуудыг зөв хуваарилах, сурагчдын унших, ярих, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх бүтээлч аргуудыг хэрэглэж сурагч төвтэй сургалтыг зохион байгуулах арга барилтай болгох, ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөрийг сурах бичиг, сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан боловсруулах чадвар эзэмшүүлэх     
·         Агуулгын хүрээ:  Англи хэл заах арга, зарчим, англи хэлний хичээлийн онцлог, бүтэц, зохион байгуулалт, унших, бичих, яриа, сонсголын .хичээлүүдийг заах арга зүй, зарчим, холбогдох ажил даалгаврууд, гадаад хэлний боловсролын стандарт, нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй, сурагчдыг болон өөрийгөө үнэлэх үнэлгээ, хичээлээс гадуур зохиогдох ажил.
·         Оюутны эзэмшвэл зохих ерөнхий  мэдлэг чадвар:.
Ø  .Англи хэлний багшийн онцлогыг мэдэх түүнээс суралцах
Ø  Англи хэлний унших, бичих, ярих, сонсох чадваруудыг хөгжүүлэх арга барил эзэмших
Ø  Нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулж сурах
Ø  Сурагчдын болон өөрийн хөгжилд үнэлгээ дүгнэлт өгөх чадвар эзэмших
Ø  Бие даан хичээл удирдан явуулах чадвар эзэмших
Ø  Өөрийн болон бусдын заасан хичээлд дүн шинжилгээ, үнэлэлт өгөх алдаанаасаа суралцах чадвар эзэмших  

Бүлэг тус бүрээр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хүрэх үр дүн:


Бүлэг сэдэв


Мэдлэг

Чадвар, дадал, хандлага
Англи хэлний дидактикийн зорилго, зарчим, англи хэлний дидактикын хөгжил, англи хэлний дидактикчид
Англи хэлний хичээлийн үүрэг, англи хэлний  багшийн онцлог, англи хэлний сургалт, орчин,  англи хэлний сургалтын түүх, дидактикчдын тухай 
Хичээлийн төрлөөс сонгон, орчин үеийн хичээлийн бүтцийг зөв тодорхойлж, зохион байгуулах
Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж орчин бүрдүүлэх, техник хэрэгсэл ашиглах, 
Англи хэлний унших, бичих, яриа, сонсголын хичээлийг заах арга зүй
Англи хэлний онолын мэдлэгт суурилан унших, бичих, ярианы болон сонсголын хичээлийг заах арга зүй
Англи хэлний унших, бичих, ярианы болон сонсголын хичээлийг заах тоглоомын ба бүтээлч аргууд, дасгал даалгаврын хувилбаруудыг  эзэмшин ээлжит хичээлийг удирдан явуулах чадвар эзэмших
Эхэд асуулт зохиох, уншсан эхийн дагуу тест боловсруулах, үзсэн дүрэмтэй уялдуулан дасгал ажлууд зохиох, сонсгох чадвар хөгжүүлэх дасгал ажлуудыг боловсруулах
Хөтөлбөр боловсруулах арга зүй
Гадаад хэлний  боловсролын стандартын тухай мэдэх, нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөрийн бүтэц, хэрэгцээ, үндэслэл, боловсруулах арга зүй
Сурах бичиг, сурагчдын хэрэгцээ, нас сэтгэхүйн онцлог стандартын зорилгод үндэслэн ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөрийг тодорхой шалгуурын дагуу бүтээлч боловсруулах түүндээ дүн шинжилгээ хийж засч сайжруулах
Англи хэлний хичээлээр  сурагчдыг хөгжүүлэх нь, түүнийг үнэлэх нь
Үнэлгээний шинэчлэл, сурагчдын эзэмшвэл зохих чадваруудын тогтолцоо, түүнийг хөгжүүлэх арга зүй
Сурагчдын авьяас, чадварыг хөгжүүлэхийн тулд хичээлийг бүтээлч, сонирхолтой, интеграцилан зохион байгуулж, хөтлөн удирдах, хичээлд тодорхой шалгуурын дагуу дүн шинжшлгээ хийх




Төгсөв



Стандарт боловсруулсан багш ......................  Б.Мөнхцоож

No comments:

Post a Comment