menu

Wednesday, November 5, 2014

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИА БИЧГИЙН ДАДЛАГА-3



Индекс ...........301 Код ....... Eng 335.  Кредит ......4
Хамрах хүрээ ........МАХIII. Судлах улирал  V.VI .
Нийт судлах цаг .......192
                      Үүнээс:  Лекц: 0   Дадлага: 128  Бие даалт: 64
Зорилго:
Англиар  сонсох, ярих, унших, бичих  чадварын зэрэгцээ суралцахуйн болон бие хүний төлөвшлийн бусад мэдлэг чадварыг хөгжүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино. Монгол улсын нийгмийн байдал, соёл ёс заншил, боловсрол, заах арга зүй сэдвийн хүрээнд уншиж, сонсч ойлгох; санаа бодлоо амаар болон бичгээр цэгцтэй ойлгомжтой илэрхийлэх аргад сургахад чиглэгдэнэ.
Хичээлийн залгамж холбоо:
Ø  Хэвтээ тэнхлэгээр: англи хэлний хэл зүй 3, орчуулгын онол дадлага, англи хэлний үгийн сан, англи америк орон судлал, өрнийн ба английн уран зохиол, монгол англи зэрэгцүүлсэн хэл зүй.
Ø  Босоо тэнхлэгээр:
Өмнөх залгамж холбоо: Англи хэл1, Англи хэлний яриа бичгийн дадлага II
 Дараах залгамж холбоо: Англи хэлний яриа бичгийн дадлага IV
Үнэлгээ:
Ø  Хэлэхүйн үйл ажиллагаа бүрээр эзэмших мэдлэг, чадварыг тусгайлан боловсруулсан жишиг даалгаврыг гүйцэтгүүлж үнэлнэ.

Хэлэхүйн үйл ажиллагаа
Оюутны эзэмших мэдлэг
Оюутны эзэмших чадвар
1
Сонсох үйл ажиллагаа
Монгол улсын нийгмийн байдал, боловсролын салбар, заах арга зүй сэдвийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг үгс. 
Холбоо үгийн тухай ойлголтыг бататгах. Өгүүлбэрийн өргөлтийн тухай  ойлголтыг бататгах.
-       Холбоо үг, өгүүлбэрийн утга санааг ойлгох.
-        Сонссон сэдвээс гол болон туслах санааг ялгах.
-       Үг, өгүүлбэрийг хам сэдвийн хүрээнд ойлгох.
-       Телевиз радиогийн богино хэмжээний мэдээ уншиж ойлгох, өөрийн үгээр бусдад дамжуулан ярих
2
Ярих үйл ажиллагаа
Ярианы хэлний онцлог, хэрэглээний тухай үндсэн ойлголтыг бататгах.
 Бичгийн хэлний онцлог, хэрэглээний тухай үндсэн ойлголтыг бататгах.
-       Өөрийн санаа бодлоо цэгцтэй илэрхийлэх.
-       Өөрийн боловсруулсан мэдээлэл болон баримт нотолгоонд тулгуурлан ярих чадвар эзэмших
-Хэлзүйд мэдлэгтээ тулгуурлан дараах 10 сэдвийн хүрээнд ярих, өөрийн бодлыг илэрхийлэх, асүуултанд хариулах
-       Mоngolian national holidays
-       Capital city of Mongolia
-       Problems in UB city and how to solve them
-       Mongolian culture: museums, fine arts, literature
-       Education in Mongolia
-       Education in UK
-       Education in USA
-       Assessment in education
-       My future job
-       English in our life

3
 Унших үйл ажиллагаа
Монгол улсын нийгмийн байдал, боловсролын салбар, заах арга зүй сэдвийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг үгс. Статистик мэдээ баримт. Энгийн ба нийлмэл өгүүлбэр бүтэх аргын тухай ойлголт бататгах.

Дараах эхүүдийг уншиж ойлгох, өөрийн дүгнэлт өгөх.
-       Mоngolian national holidays
-       Capital city of Mongolia
-       Mongolian culture: museums, fine arts, literature
-       Education in Mongolia
-       Education in UK
-       Education in USA
-       Assessment in education


4

Бичих  үйл ажиллагаа
Бичгийн харилцааны төрлүүдийн тухай үндсэн ойлголтыг бататгах
/зохион бичлэг, эсээ, албан ба албан бус захидал, ил захидал/
Нийлмэл өгүүлбэр бүтээх аргын тухай ойлголт
Хэлзүйн мэдлэгтээ тулгуурлан дараах  сэдвээр эсээ бичих.
-       How to improve my English
-       My opinion about Mongolian culture
-       My future plan
-       Teaching English at school
-       English in my life
-       Education system of Mongolia    
Эсээний бичлэгийн шалгуур:
-       Сэдэв агуулгын зөрчилгүй байх;
-       Өгүүлж буй зүйл тодорхой байх;
-        Үг хэллэг оновчтой байх;
-       Товч тодорхой байх;
-       Ойлгомжтой, сонирхолтой байх
-       Чамирхсан зүйлгүй энгийн байх;
-       Бүтээлчээр хандсан байх


Боловсруулсан багш Б.Мөнхцоож
ТӨГСӨВ

No comments:

Post a Comment