menu

Tuesday, December 24, 2013

Номын мэдээлэл



“Methodology of teaching English”,УБ., 2012
Англи хэлний дидактикийн багш докторант Б.Мөнхцоож англи хэлний мэргэжлийн багш нарт болон тухайн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулан “Methodology of teaching English” номыг хэвлүүлжээ. Уг ном нь англи хэл сурахуйн болон багшлахуйн стратеги; хүүхдийн болон насанд хүрэгчдийн гадаад хэл сурах онцлог; англи хэл заах аргууд; унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэх арга замууд; нэгж хичээлийн хөтөлбөр болон ээлжит хичээлийн төлөвлөлт, хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах; сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, сурацагчдыг үнэлж хөгуүүлэх талаар дэлгэрэнгүй оруулсан 7 бүлгээс бүрдэнэ.
“Reading and speaking” УБ., 2012
Англи хэлний дидактикийн багш докторант Б.Мөнхцоож англи хэлний ангийн оюутнуудад болон англи хэлийг сонирхон судалж буй суралцагчдад зориулан “Reading and speaking” номыг хэвлүүлжээ. Суралцагчдын англи хэлний унших, ярих чадварыг хөгжүүлэх, үгийн санг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн уг номд тодорхой сэдвийн хүрээнд ярилцах чөлөөт ярицлагын асуултууд; дасгал, тестүүд бүхий сонирхолтой эхүүд; монгол улсын түүх, зан заншил, бичиг үсэг, соёл, боловсрол, улс төрийн тогтолцоо, үүрэг хариуцлагын талаар оруулсан бөгөөд тестийн түлхүүр, хүнд үгсийн орчуулгыг хавсаргасан байна.

No comments:

Post a Comment