menu

Friday, October 18, 2013



                                          

Хэлбичгийн ухааны тэнхим

Тэнхимийн зорилго: Хэл, сэтгэлгээ, соёлын цогц чадамжтай, бүтээлч чадавхтай мэргэжилтэн бэлтгэх
Сургалтын үйл ажиллагаа:
  • Монгол хэл- уран зохиолын багш /1992 оноос/,
  • Монгол хэл- англи хэлний багш /2000 оноос/ мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх.
  • 1-р ангийн нийт оюутнуудад ерөнхий англи хэлний хичээл, 2,3-р ангийн оюутнуудад мэргэжлийн англи хэлний хичээлийг удирдан явуулахад чиглэгдэнэ.
Дугуйлан клубүүд:
Оюутнуудын авъяас чадвар, бие даасан бүтээлч сэтгэлгээг  хөгжүүлэхэд чиглэгдсэн
  Англи хэлний   ‘’Talk now” клуб
  Бийрийн бичлэгийн  дугуйлан      
  Уран зохиолын “Шинэ нахиа” дугуйлан зэргийг ажиллуулж байна.
Уламжлал болгон зохиогддог ажлууд:
·                         Мэргэжил сурталчлах 7 хоног
  Англи хэлний олимпиад
  Монгол бичгийн олимпиад
  Уншигчдын бага хурал
  Багш оюутны эрдэм шинжилгээний хурал
Оюутанд үзүүлдэг тэтгэлэг, хөнгөлөлт
Эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлээр амжилт гаргасан оюутнуудад утга зохиол судлаач, шүүмжлэгч зохиолч Ц. Мөнхийн нэрэмжит цалин, англи хэлний мэдлэг чадвараа богино хугацаанд дээшлүүлж тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргасан оюутнуудад англи хэлний сургалтыг дэмжих “Daniel” сангийн нэрэмжит тэтгэлэг олгодог уламжлалтай.



                                      Хэл бичгийн ухааны тэнхимийн багш нар
                                   
Өвөр эгнээнд баруун гараас англи хэлний багш магистр Т.Сайнбаяр, тэнхимийн эрхлэгч англи хэлний багш докторант Б.Мөнхцоож, монгол хэлний багш доктор Г.Буянтогтох, монгол хэлний багш доктор Г.Даваажаргал, арын эгнээнд баруун гар талаас англи хэлний багш магистр З.Мөнхзул, англи хэлний багш магистрант Ш.Дэлгэрмөрөн, англи хэлний багш магистр С.Ролмаа, уран зохиолын багш докторант Б.Хурцтуяа, монгол хэл уран зохиолын багш Б.Чимэг-эрдэнэ нар

No comments:

Post a Comment