menu

Monday, October 14, 2013

Англи хэлний хэл зүй- 1



“АНГЛИ ХЭЛ-1” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ
ENGLISH-1
·         Мэргэжлийн индекс: D 141201
·         Хичээлийн код: Eng 101, 102
·         Кредит: 5
·         Хамрах хүрээ: 1-р ангийн оюутнууд I,II улиралд судална.
·         Судлах нийт цаг: 672 цаг
o   Үүнээс: бие даах цаг 224
o   семинар 448
·         Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр:
§  Өмнө:
§  Дараа: монгол улсын түүх, философи, эсээ бичлэг
o   Хэвтээ тэнхлэгээр: англи хэлний хэлзүй, яриа бичиг, үгийн сан, монгол хэлний авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, үгийн сан, найруулгазүй
Ø  Хичээлийн зорилго: Англи хэлний хичээлийг судалж буй мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудад монгол хэл болон бусад суурь хичээлүүд дээр нь тулгуурлан анхан шатны түвшинд сонсох, ярих, унших, бичих чадваруудыг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

Ø  Агуулгын хүрээ: Англи хэлний present simple, present continuous, present perfect, past simple, past continuous, past perfect, future simple цагууд, pronouns, adjectives, adverb, preposition, modals, conjunctions, sentence structure, imperatives, conditionals  etc.
Ø  Оюутны эзэмших мэдлэг:
-       Үзсэн агуулгын хүрээнд хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болох
-       Enterprise 1,2, Changing Times Changing Tenses, Right reading номууд дээрх 80-100 үгтэй эхийг уншиж ойлгох, холбогдох дасгал даалгавруудыг хийж гүйцэтгэх
-       Англи хэлний нэр үг, төлөөний үг, тэмдэг нэр, дайвар үг, угтвар үг, холбоос, баймж үйл үг зэргийг өгүүлбэрт зөв хэрэглэх
Ø  Оюутны эзэмших чадвар:
-       Үзсэн хэлзүйн дүрэмд тулгуурлан багшийн бэлдсэн 200 асуултад хариулах, харилцан ярих
-       Сургалтын агуулгын хүрээнд цээжилсэн 1500 орчим үгийн хүрээнд ярих
-       Англи хэлний нэр үг, төлөөний үг, тэмдэг нэр, дайвар үг, угтвар үг, холбоос, баймж үйл үг зэргийг өгүүлбэрээс ялган таних
-       Үзсэн хэлзүйн дүрэм, үгийн сангийн чадвараа ашиглан 15 сэдвийн хүрээнд 80-100 үгтэй зохион бичлэг бичих
-       Дараах сэдвүүдийг сонсч ойлгох, уншиж орчуулах, ярих
Ø  People work at many different places
Ø  Halloween
Ø  Four seasons
Ø  Dinosaurs lived many years ago
Ø  It`s difficult to say good-bye
Ø  Nobody had believed it was possible
Ø  Thanksgiving Day on the farm
Ø  Air pollution
Төгсөв.







No comments:

Post a Comment