menu

Tuesday, December 24, 2013

Бие даан уншиж судлах ном



А.Түмэндэлгэр “Англи хэлний нийтлэг алдаа” 1998 номыг уншиж судалж орчуулсан байх. Түгээмэл гаргадаг алдаанд анализ хийх, эхээс алдааг олж засах. Англи хэлний угтвар үгс, үйл үгийн цагууд, ялгац гишүүн, үгсийн аймгийг зөв хэрэглэж сурах. 

EXAM CONTENT FOR METHODOLGY OF TEACHING ENGLISH



Language learning strategy, foreign language standard 
1.    Language learning process and its principles
2.    Teaching process, effective presentation
3.    Foreign language standard its components
4.    Foreign language standard, competence
English Language Approaches
5.    Task-Based Learning
6.    Prescriptive and Descriptive Approach
7.    Learner-Centered problem based learning
English language methods
8.    Grammar Translation Method
9.    Direct Method
10.  Audio-Lingual Method
11.  Community Language Learning Method
12.  Silent Way Method
13.  Total Physical Response Method
Teaching pronunciation
14.  Principles for teaching English sounds, steps for teaching and practicing sounds, activities for teaching sounds
15.  Stress in English, activities for practicing stress, sentence intonation in English, teaching intonation
Teaching vocabulary                                           
16.  Principles for communicating the meaning of words,
17.  Techniques for communicating the meaning of words
Teaching with games and songs
18.  The advantages of using games and songs  
19.  Good and bad reasons for using games in an adult class
Teaching speaking
20.  Principles in teaching speaking, example activities for speaking practice
21.  Example activities for communication
Teaching listening
22.  Example activities for listening practice
23.  Example activities for listening communication
Teaching writing
24.  Principles in teaching writing, feedback in writing
25.  Exercises and activities for teaching writing
Teaching reading
26.  Principles for teaching reading
27.  Reading exercises and activities
Lesson planning
28.  Principles for planning a lesson
29.  Planning a lesson
30.  Unit curriculum structure





Exam content for methodology of teaching English




Language learning strategy, foreign language standard 
1.    Language learning process and its principles
2.    Teaching process, effective presentation
3.    Foreign language standard its components
4.    Foreign language standard, competence
English Language Approaches
5.    Task-Based Learning
6.    Prescriptive and Descriptive Approach
7.    Learner-Centered problem based learning
English language methods
8.    Grammar Translation Method
9.    Direct Method
10.  Audio-Lingual Method
11.  Community Language Learning Method
12.  Silent Way Method
13.  Total Physical Response Method
Teaching pronunciation
14.  Principles for teaching English sounds, steps for teaching and practicing sounds, activities for teaching sounds
15.  Stress in English, activities for practicing stress, sentence intonation in English, teaching intonation
Teaching vocabulary                                           
16.  Principles for communicating the meaning of words,
17.  Techniques for communicating the meaning of words
Teaching with games and songs
18.  The advantages of using games and songs  
19.  Good and bad reasons for using games in an adult class
Teaching speaking
20.  Principles in teaching speaking, example activities for speaking practice
21.  Example activities for communication
Teaching listening
22.  Example activities for listening practice
23.  Example activities for listening communication
Teaching writing
24.  Principles in teaching writing, feedback in writing
25.  Exercises and activities for teaching writing
Teaching reading
26.  Principles for teaching reading
27.  Reading exercises and activities
Lesson planning
28.  Principles for planning a lesson
29.  Planning a lesson
30.  Unit curriculum structure

Төгсөлтийн шалгалтын хөтөлбөр



“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль
Англи хэл, дидактикийн төгсөлтийн шалгалтын хөтөлбөр


Төгсөлтийн шалгалт нь 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
-        Бичгийн шалгалт: 100 оноо
-        Ам шалгалт: 50 оноо
-        Бие даалт: 50 оноо

1.    Бичгийн шалгалт: Унших, сонсох, хэлзүйн чадварыг шалгаж 100 оноогоор үнэлнэ. Шалгалт үргэлжилэх хугацаа 1 цаг 30 минут байна.

Ø  Унших: Тодорхой сэдвийг уншиж ойлгох чадвар, үгийн сан, орчуулах чадвар зэргийг шалгаж 50 оноогоор үнэлнэ. Шалгуурийн хувьд:
-        Уншиж ойлгон асуултад хариулах /сонгох, бичих хэлбэрээр/
-        Үгийн утгыг тайлбараас уншиж олох
-        Уншсан сэдвээс заасан өгүүлбэр эсвэл хэсгийг орчуулах

Ø  Сонсох: Оюутан бичил эх эсвэл харилцан яриаг сонсож асуултад хариулна. /20 оноо/

Ø  Хэлзүй: Сонгох хэлбэрээр шалгалтыг авах бөгөөд 30 сонгох асуултыг тус бүр 1 оноогоор үнэлнэ.

2.    Ам шалгалт: Ярих чадвар, онолын мэдлэгийг шалгах 50 онооны шалгалт байна.

Ø  Ярих, бичих: Доорх сэдвүүдийн хүрээнд харилцан яриа /dialogue/ болон ярих /monologue/ хэлбэрээр шалгалт явагдана. 5 орчим минут үргэлжилэх ба шалгагч багш хангалттай гэж үзвэл хугацааг зогсоож болно. 30 оноогоор үнэлнэ. Тухайн ярих сэдвээ бичгээр үйлдсэнийг мөн шалгана.

Сонинд өгсөн ярилцлага



“Зууны мэдээ” сонины 2013 оны 10 сарын 30 ны дугаарт хэвлэгдсэн ярилцлага

ХИЧЭЭЛ БҮРЭЭ АМЬДРАЛЫНХАА ХЭРЭГЦЭЭ БОЛГООСОЙ ГЭХ СЭТГЭЛИЙГ БАРИН СУРАЛЦАГЧДАДАА ХАНДДАГ ДАА

“Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн хэлбичгийн ухааны тэнхимийн эрхлэгч, англи хэлний багш докторант Б.Мөнхцоожтой ярилцлаа.
Блиц:
Таны мэргэжил? Англи хэлний багш орчуулагч
Албан тушаал? “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн хэл бичгийн ухааны тэнхимийн эрхлэгч, англи хэлний багш
Англи хэлний багшаар хэр удаан ажиллаж байна?
-       1997 оноос хойш англи хэлний багшаар ажиллаж байна.
-       Англи хэлийг  сонгож мэргэжсэн нь багш хүнд тэр тусмаа “А” үсгээс нь 12 дугаар ангийг дүүргэтэл эрдэм заадаг багш нарыг бэлтгэдэг сургуулийн багш байна гэдэг нэн бахархалтай юм. Та ер нь мэргэжлээ өөрчлөн энэ мэргэжилд шунан дурласан нь юунаас болсон вэ?
-       Улс орон маань ардчилсан нийгмийг сонгож дэлхий бидэнд илүү нээлттэй болох тэр үед би Оросын Холбооны улсад хүний эмч болохоор суралцаж  байсан юм. Барууны дуу хөгжим, соёлыг сонирхож хөгжилтэй улс орны залуустай хамт суралцаж явсан маань намайг англи хэлний хүн болоход илүү их нөлөөлсөн .
-       Оюутан цагаасаа л хэлний авьяастайгаа илрүүлж, бүүр мэргэжлийн болтлоо дурлажээ дээ.  Ер нь хэлний авьяасгүй хүн гэж байх уу?
-       Тийм ээ, хэл бол олон улстай ойлголцох түлхүүр, Хэлийг маш богино хугацаанд сурах авьяастай хүн гэж байна. Гэхдээ хэл сурдаггүй хүн гэж байхгүй. Өөрөө хичээгээд үнэхээр хүсч чадвал монголчууд хэлний авьяастай ард түмэн. Эх газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон бидний бие организмын өгүүлэхийн эрхтний онцлог гадаад хэлийг зөв, цэвэр дуудлагатай су оюутнууд өөртөө зорилго тавиад чармайх юм бол, программт сургалтаас дутуу өгч байгаа зүйл байхгүй л дээ.  Англи хэл заах арга зүйн багшийн хувьд хүн ер нь хэлийг яаж сургавал, яаж сурвад дөхөмтэй байдаг бол ?
-       Гадаад хэлний хичээл бол соёл хоорондын солбилцол, соёл хоорондын харилцааны дадлага юм. Хэлийг сурна гэдэг нь тухайн улс үндэстний түүх, газар зүй, соёл, ёс заншил, үндэсний сэтгэлгээний онцлогийг ойлгож танихаас эхтэй. Жишээлбэл англи хүн маш их азтай байгаагаа “blue sky гэж хэлдэг нь ихэнхдээ манантай бүрхэг тэнгэртэй байдаг, цэлмэг хөх тэнгэрийг  ховорхон хардаг цаг агаарын онцлогоос үүдэлтэй бизээ. Оросууд “дождь идёт”- бороо явж байна, англичууд “it is raining- бороо байна, монголчууд “бороо орж байна” гэх мэтээр нэг л юмыг өөр өөрөөр хэлж байх жишээтэй. Англи хэлийг сурахын тулд  эх хэлтэйгээ зэрэгцүүлэн судлах нь илүү үр дүнтэй бөгөөд өөртөө англи хэлний орчноо бүрдүүлж байх хэрэгтэй юм. Орчин гэхээр л эргэн тойронд англи хэлтэнгүүд байхын тухай биш юм. Хичээлээсээ тараад явж байхдаа орой зурагт үзээд сууж байхдаа болж байгаа процесс, хүмүүсийн хэлж ярьж байгааг англиар  хэлэх гэж оролдохоос л эхлэх учиртай.  Ер нь тэгээд эхлээд хүс, дараа нь зүтгэ, зорилготой бол ямар ч нөхцөлд юуг ч хийж болдог сайхан сайхан туршлага жишээ зөндөө шүү.
-       Хамгийн сайхан мэргэжил ганцхүү багш хүнд заяажээ гэдэг. Тийм болохоор та чангуурынхаа оронд сургах үйл буюу эрдэм түгээх эрхэм нандин энэ үйлсийг сонгон авсан байх. Сайн багш байхад  юу эрхэм вэ?
-       Манай “Гурван эрдэнэ” багшийн сургуульд алс хязгаар нутгаас, аймаг бүрээр багшийн мэргэжилд дурласан оюутнууд элсдэг. Дурлаад сонирхоод элсэж байгаа нь сайхан хэрэг. Сумын сургуулиас, аав ээжийнхээ гар дээр дөнгөж 17 нас хүрэв үү үгүй юм ирж байгаа оюутнуудад хот нь ч шинэ, найзууд ч шинэ, сургууль ч шинэ. Эхэндээ алмайрах, сатаарах зүйл бишгүй л байх шүү дээ. Иймд эхний үед манай сургууль их хотын хэмнэлд тааруулан амьдрах ухаанд сургахад анхаардаг.   Хотын амьдралд ажлаа хэрхэн төлөвлөх, номын санд яаж үр дүнтэй суух, номтой хэрхэн ажиллах уншиж ойлгож сурах, бие даан амьдрах талаар зөвлөлгөөг хангалттай өгдөг уламжлалтай.
-       Нээрээ ч багш болох гээд ирж байгаа шинэ оюутнууд ахлах ангийн сурагчид шиг л насандаа ирдэг байх даа.
-       Тийм ээ, багш гэдэг, хүнээр хүн хийдэг  мэргэжлийг эзэмшихийн тулд юуны түрүүнд хүүхдэд чин сэтгэлээс, хандах арга барилыг хэвшил болгох ёстой. Аливаа хүн “би- бие”-ээ мэдэрч, гэмээ ухааран, зөвөө ойлгоод, зорилго чиглэлээ олоод авсан байхад хэр баргын юманд барьц алдаад байхгүй л дээ. Багшийн мэргэжил бол тасралтгүй хөгжиж байдаг мэргэжил. “Шавьдаа хамгийн хурдан гүйцэгдэж байгаа багшийг хамгийн сайн багш гэнэ” гэсэн үгтэй би санал нийлдэг. Сайн шавь төрүүлэх нь л багш хүний хамгийн эхний зорилго шүү дээ.
-       Та хэл бичгийн ухааны тэнхимийн багш нараа танилцуулна уу?
-       Манай тэнхим  арав орчим  багштай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 
   
   Зураг дээр өвөр эгнээнд баруун гараас англи хэлний багш магистр Т.Сайнбаяр, тэнхимийн эрхлэгч англи хэлний багш докторант Б.Мөнхцоож, монгол хэлний багш доктор Г.Буянтогтох, монгол хэлний багш доктор Г.Даваажаргал, арын эгнээнд баруун гар талаас англи хэлний багш магистр З.Мөнхзул, англи хэлний багш магистрант Ш.Дэлгэрмөрөн, англи хэлний багш магистр С.Ролмаа, уран зохиолын багш докторант Б.Хурцтуяа, монгол хэл уран зохиолын багш магистр Б.Чимэг-эрдэнэ нар сууж байна. Бүгд л дадлага туршлагатай, хүүхдийн төлөө сэтгэлээ чилээж явдаг хүмүүс дээ.