menu

Tuesday, May 17, 2011

Бие даах ажлын удирдамж-дидактик

Зайны сургалтад хамрагдаж байгаа оюутнуудад зориулсан
 aнгли хэлний дидактик хичээлийн бие даан хийх ажлын удирдамж
Зорилго
Англи хэлний хичээлийг заах арга зүйн онолын үндэслэлтэй зөв удирдан явуулах аргад суралцах
Зорилт
1.     Англи хэлний унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа, дасгал ажлын хувилбаруудыг мэдэж авах тэдгээрийг сургалтанд оновчтой зөв хэрэглэх чадвар эзэмших
2.     Гадаад хэлний боловсролын стандартыг судалж ойлгох
3.     Англи хэлний нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах аргад суралцах


Гүйцэтгэх даалгавар
1.     Англи хэлний унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа, дасгал ажлын хувилбаруудыг хийх, тайлбарлан хамгаалах
2.     Нэгж хичээлийн хөтөлбөр 5-г боловсруулж тайлбарлах.
3.     Ээлжит хичээлийн хөтөлбөр 5-г боловсруулж тайлбарлах.
4.     Гадаад хэлний боловсролын стандартыг судалж ойлгох, кодыг тайлж унших.

Шалгах аргачлал

Хийсэн ажлуудыг тайлбарлан яриулж хамгаалуулах, даалгавартай холбоотой асуулт асуух.

Үнэлэх шалгуур

·         Даалгаврыг онолын үндэстэй хийж гүйцэтгэсэн эсэх
·         Хийсэн ажлаа оновчтой ойлгомжтой зөв тайлбарлаж хамгаалж байгаа эсэх 
·         Англи хэлний мэдлэгийн төвшин зэргийг харгалзна.  

Үнэлгээ

Даалгавар бүрийг  0-25 оноогоор үнэлнэ. Авсан онооны нийлбэрийг стандарт үнэлгээгээр дүгнэнэ.(0-59 оноо F, 60-69 онооD, 70-79 оноо C, 80-89 оноо B, 90-100 оноo A )
Хэрэглэгдэхүүн
Richards I. Arends “Learning to teach” MC Graw Hill company 2007
Penny Ur “A course in language teaching” Cambridge University press 2000
Myra Pollack Sadker “Teachers, schools, society” MC Graw Hill company 2000
Гадаад хэлний боловсролын стандарт БСШУЯ 2005 
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7-р ангийн шилжилтийн төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж.  БСШУЯ 2009   
Хөтөлбөр боловсруулах арга зүй I,II,III МУБИС 2007

Боловсруулсан багш Б.Мөнхцоож

No comments:

Post a Comment